
УГААЛГЫН ӨРӨӨ БА СУУЛТУУР ЦЭВЭРЛЭГЧ 1000МЛ
Нянгийн болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй тул угаалгын өрөө, гал тогооны цэвэрлэгээнд зориулагдсан. Найрлагад агуулагдах ургамлын хүчлүүд нь шохой, савангийн үлдэгдлийг амархан арилгана. Мөн эвгүй үнэрийг арилгаж, тааламжтай үнэр үлдээдэг. Хэрэглэхэд хялбар бөгөөд гүн цэвэрлэх үйлчилгээтэй. Шүршүүрийн кабин, ванн, угаалтуур, усны цорго, плита, гантиг гэх мэт цэвэрлэгээнд ашигладаг. Энэхүү бүтээгдэхүүн нь өтгөрүүлсэн найрлагатай учир хэмнэлттэй.
Идэвхтэй бодисын нэр ба хэмжээ (%): Устөрөгчийн хэт ислийн уусмал (CAS: 7722-84-1/EC: 231-765-0) 2%
Туслах бодис ба хэмжээ (%): Тогтворжуулагч + Үнэртэн + Уусгагч: 98%
Эхний удаад хэрэглэж байгаа гадаргуу дээр шингэлэхгүйгээр шууд хэрэглэнэ. Цэвэрлэх талбай руугаа шүршээд үрж арилгах ба усаар зайлж арчина. Өмнө хэрэглэж байсан химийн гаралтай цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийн үлдэгдэл үлдсэн байх магадлалтай учир хэрэглэж буй цэвэрлэгээний алчуур эсвэл порлон нь шинэ байхад нь анхаараарай. (Бусад химийн бодистой урвалд орох боломжтой.) Цэвэрлэсэн гадаргуугаа сайтар хуурай алчуураар хаттал арчсанаар илүү гялалзсан, цэвэрхэн байдлаа удаан хадгалах болно. 1 литр усанд 3 таг хийж шингэлж сойзоор шүршиж түрхэж болно.
ЭНЭХҮҮ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ФОСФАТ (STTP) АГУУЛААГҮЙ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ШИНЖИЛГЭЭГЭЭР БАТАЛГААЖСАН.